Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Дөрөв дэх удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр тамирчин өрсөлдөх юм. Монголын хоёрхон бүсгүй энэ тэмцээнд зодоглож байгаа бөгөөд тэд бол 53 кг-ын жинд М.Мөнхгэрэл, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар юм. М.Мөнхгэрэл өнөөдөр барилдах бол Э.Дэлгэрмаа маргааш хүч үзэх хуваарьтай байна. Монголын бөхчүүд энэхүү тэмцээнээс хоё мөнгө, найман хүрэл хүртэж байв.
Белградад зодоглох Монголын бөхчүүд:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс)
61 кг: Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)
70 кг: Болдбаатарын Сандуйжадамба (Хангай хүчтэн)
79 кг: Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)
92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)
Эмэгтэйчүүдийн 53 кг: Мөнхбатын Мөнхгэрэл (MJ клуб)
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)