Соёлын яам НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганаар 2021 оныг "Тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч эдийн засгийн олон улсын жил" хэмээн зарласан ч "Ковид-19"-ийн улмаас бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ зогсонги байдалд байсан билээ.
Дэлхий даяар цар тахлын дараах хэвийн амьдралд орж, эдийн засгаа сэргээхээр зүтгэж буй энэ үед соёлын салбараа сэргээх, бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх, баялаг бүтээх, эдийн засгийн тэргүүлэх салбар болох, дэлхийд өрсөлдөх боломж бий болгохыг зорьж байна.
Энэ хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 чиглэлийн бүх оролцогчид болон олон нийтийг хамарсан бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих зорилготой сарын аяныг санаачлан эхлүүллээ.