Серби улсад боксын насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Харамсалтай нь энэхүү тэмцээнд оролцсон манай найман тамирчин медаль хүртэж чадсангүй. Тус тэмцээнд Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн олон хүн явсан байна. Зуун ямаанд жаран ухна гэгч болж.
Тэдний үүрэг оролцоо гэх зүйл лав нүдэнд харагдсангүй. “Оронд нь ганц боловч дасгалжуулагч авч явсан бол тамирчдын маань амжилт ахих байсан” хэмээн ярих хүмүүсийн үг ортой. Сербийг зорьсон Монголын боксын багийн бүрэлдэхүүнд шүүгч Б.Атарбаяр, Б.Болдбат нар багтсан бөгөөд тэд тэмцээн шүүгээгүй юм.
Б.Атарбаяр, Б.Болдбат нар нь Хууль зүйн сайд, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатарын 10 жилийн ангийн нөхөд юм байна. Х.Нямбаатарын Монголын боксын холбооны ерөнхийлөгч болох замыг тэд зассан гэдэг.
Х.Нямбаатар боксын холбоог мэдэлдээ авсаны дараа багын найзуудаа мартсангүй. Холбооныхоо Шүүгчдийн зөвлөлийн даргад Б.Атарбаярыг, Хяналтын зөвлөлд Б.Болдбат нарыг томилсон. Мөн өдгөө болж буй боксын ДАШТ-д найз нараа явуулсан байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (6)