Латви улсын Рига хотод шатрын “Grand swiss-2021” олон улсын тэмцээнд их мастер, гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул урилгаар оролцож байна. Тэмцээн нийт 11 өрөг швейцарь системээр явагдах бөгөөд манай их мастер Б.Мөнгөнтуулын ангилалд шилдэг 50 шатарчин оюун ухаанаа сорьж байна. Б.Мөнгөнтуул зургаан өргийн байдлаар 4 оноотой 11 дүгээр байрт бичигдэж буй бөгөөд маргааш ОХУ-ын А.Кашлинскаятай тоглох юм. Энэхүү тэмцээнийг Английн алдартай хөрөнгөтнүүдийн нэг The Scheinberg-гийн гэр бүл анх санаачлан “Isle of Man” аралд зохион байгуулсан түүхтэй.
Б.Жаргал