Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны шахалт, суулт, таталтын УАШТ энэ сарын 20, 21-ны өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно. Тэмцээнийг насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн найм, эмэгтэйчүүдийн дөрвөн жин, залуучуудын зургаа, ахмадын зургаан жинд зохион байгуулах юм байна. Пауэрлифтингтэй холбоотой мэдээ дуулгахад тус холбооны баг тамирчид хэдхэн хоногийн өмнө хэвтээ шахалтын ДАШТ-ээс дөрвөн алт, долоон мөнгөн медаль хүртсэн юм.