Сербийн нийслэл Белград хотод боксын насанд хүрэгчдийн ДАШТ ес дэх өдрөө болж байна. Тэмцээн үндсэндээ шувтарлаа. Өчигдөр жин жингийн шилдэг найман ширэн бээлийтэн тодорсон байна. Ингэснээр өнөөдрөөс эхлэн медалийн төлөөх тулаанууд өрнөнө. Белградын рингэнд манай найман тамирчин өрсөлдөхөд 48 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 64 кг-д Б.Чинзориг нар хүрэл медалийн төлөө тулалдах эрх өвөрлөв. Тэд хоёул олимп, дэлхийн рингэнд гар зөрүүлсэн туршлагатай тамирчид. Мөн амжилт үзүүлэх торгон ирэн дээрээ байгаа залуус. Г.Ган-Эрдэнэ Беларусийн Евгений Кармельчук, Б.Чинзориг Казахстаны Аблахан Жусуповтой нүдэлдэнэ. Хүрэл медалийн төлөөх тулаан өнөөдөр Улаанбаатарын цагаар 20:00 цагт эхэлнэ. Хэрэв тэд энэ үдэш ялбал боксын ДАШТ-ээс 13, 14 дэх медалийг эх орондоо авчирна. Тус тэмцээнээс хос медальтай хоёр тамирчин байдаг нь П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар бол цор ганц эмэгтэй медальтай тамирчин нь М.Нандинцэцэг юм.
Боксын ДАШТ-ээс медаль хүртсэн монгол тамирчид:
1982 онд Р.Отгонбаяр мөнгө
1993 онд Э.Цогтжаргал хүрэл
1997 онд Т.Үйтүмэн мөнгө,
2007 онд Э.Бадар-Ууган мөнгө,
2009 онд П.Сэрдамба алт
2009 онд Н.Төгсцогт мөнгө
2009 онд У.Мөнх-Эрдэнэ хүрэл
2011 онд П.Сэрдамба хүрэл
2013 онд У.Мөнх-Эрдэнэ хүрэл
2017 онд Д.Отгондалай хүрэл
2018 онд М.Нандинцэцэг хүрэл
2019 онд Э.Цэндбаатар хүрэл
2021 онд ...?
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)