Унгарын хөлбөмбөгийн хоёрдугаар лигт монгол хөлбөмбөгч Г.Ганбаяр хүчин зүтгээд багагүй хугацааг илээжээ. Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сарын 24-нд анхны гоолоо оруулж, Унгарын хөлбөмбөгийн мэргэжлийн лигт гоол оруулсан анхны монгол тамирчин болсон билээ. Тэгвэл Г.Ганбаяр нь хэдхэн хоногийн өмнө эх орондоо болсон 23 хүртэлх насныхны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтод үндэсний шигшээ багтээ дуудагдан тогложээ. Түүний шигшээ багтаа оруулсан хувь ганц энэ биш. Олон ч тэмцээнд эх орныхоо нэрийн өмнөөс тоглосон гавьяатай. Г.Ганбаярыг Унгар явахаас урьтаж Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар олон улсын хэмжээний мастерын цолны үнэмлэх, тэмдэг гардуулан өгчээ.
Б.Жаргал