Сербийн нийслэл Белград хотод өнгөрсөн сарын 26-нд эхэлсэн боксын насанд хүрэгчдийн ДАШТ өндөрлөх дөхлөө. Тэмцээнд өрсөлдсөн Монголын найман тамирчинаас хоёр нь тулаанаа үргэлжлүүлэх бол нөгөө зургаа нь үзэгчдийн эгнээнд шилжив.
Тэмцээний 67 кг-ын жинд Армийн дэлхийн аварга Б.Чинзориг өнөө шөнө шөвгийн наймд үлдэх эсэхээ шийдэхээр Мексикийн Марко Эрнандектай тулалдах юм. Хэрэв манай тамирчин ялбал хүрэл медалийн төлөө Казахстаны боксчинтой хүч үзнэ. Б.Чинзориг Казак эртэй өмнө нь Азийн АШТ-ий 64 кг-ын жинд тулалдахад ялагдаж байв.
Харин 48 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ маргааш хүрэл медалийн төлөө Беларусийн тамирчинтай тулалдах юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)