Мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёгийн банцүкэ гарлаа. Энэ башёг ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлэн барилдах бөгөөд аварга цолтой цор ганц бөх нь тэр юм. Монголын хоёр сүмоч энэ тэмцээнд комүсүби цолтой барилдах ба Ичиножёо А.Ичинноров болон Кирибаяма Б.Лхагвасүрэн нар билээ. Харин Хошорюү С.Бямбасүрэн маань маэгаширагийн тав, Чиёошома Г.Мөнхсайхан долоо руу ухарлаа.
Монголын сүмочдын хамгийн ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргилын хувьд маэгаширагийн зургаа дээрээс барилдах юм байна. Энэ башёд экс озеки Асанояма зодоглох болсон нь олон хүний анхаарал татах нь лавтай. Түүний хувьд хатуу дүрэм зөрчсөн үлдэлдээ барилдах эрхээ хасуулсан бөгөөд энэ башёд маэгаширагийн 10 руу бууж барилдах юм.
Б.Жаргал