Жүдо бөхийн олимп, дэлхийн хошой аварга, Европын таван удаагийн алтан медальт, Чех улсын алдарт бөх Лукаш Крпалек манай оронд хүрэлцэн ирж, албаны шугамаар олон ажил амжлуулаад нутаг буцсан байна. Булган аймагт 1000 айлын орон сууц барих санамж бичиг байгуулах их үйлст түүний оруулсан хувь нэмэр бага биш. Тэрбээр нутаг буцахаасаа өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан, гавьяат тамирчин Халтмаагийн Баттулгын албан өрөөнд очиж уулзсан байна. Тэд өнгөрсөн олимпын сонин сайхныг хууч хөөрсөн сурагтай. Уулзалтын дараа домогт бөх Лукаш Крпалек Ерөнхийлөгч асан Х.Баттулгад өөрийн нэртэй өмсгөлөө дурсгал болгон өгсөн байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)