МХБХ-ны ногоон талбайд хөлбөмбөгийн 23 хүртэлх насныхны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “J” хэсгийн сүүлийн тоглолтууд болж байна. Өнөөдөр үдээс өмнө Малайз, Тайландын баг тоглоход 0:0-ээр тэнцэв. Хэсгийг тэргүүлж байсан Малайзын шигшээ баг сүүлийн тоглолтод ийнхүү тэнцсэнээр нэгдүгээр байраар шалгарсан бол, дэд байрт Тайландын баг орсноор 23 насныхны Азийн АШТ-д өрсөлдөх J хэсгийн хоёр баг бүрдлээ. Харин хэсгийн хамгийн сүүлийн тоглолт өнөөдөр 15:00 цагт эхлэх бөгөөд Монгол-Лаосын багийн тоглолт болно. Энэ тоглолтоос аль аль нь нэр төрийн нэг хожил авахын төлөө өрсөлдөх билээ.
Б.Жаргал