БНСУ-д жиү жицүгийн All Korea Championship-Nogi" тэмцээн өчигдөр болж, монгол тамирчин хүрэл медаль хүртлээ. Энэхүү Бүх Солонгосын аварга шалгаруулах тэмцээний бүсний ангилалгүй 79 кг-ын жинд Монголын тамирчин М.Тамир хүрэл медаль хүртжээ. Жиү жицүтэй холбоотой мэдээ дуулгахад манай улсын таван тамирчин АНЭУ-ын Абу Даби хотод маргааш эхлэх ДАШТ-д өрсөлдөхөөр тус улсад бэлтгэл сургуулилтаа хангаж байна.