Өмнөговь аймгийн Булган сумын харьяат улсын харцага Ишийн Ламаажав агсны гэрэлт хөшөөг босгох хандивын аянд зориулсан улс, аймгийн цолтой бөхийн барилдаан боллоо. Барилдаанд улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, начин Б.Серик, Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан М.Адъяахүү, Ц.Лувсан-Адъяа, аймгийн заан Ц.Анхбаяр тэргүүтэй 32 бөх хүч үзэв. Түрүү бөхөөр улсын начин Б.Серик тодорсон бол үзүүрт улсын начин Ч.Батчулуун шалгарлаа. Их шөвөгт улсын начин Д.Даваа-Очир, аймгийн заан Б.Баянсүх нар шалгарсан байна. Дашрамд дуулгахад улсын харцага И.Ламаажав агсны төрөлх нутаг Булган сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ой ирэх онд тохиох юм.
Б.Жаргал