Монголын мэргэжлийн дасгалжуулагч, багш нарын холбоо байгуулагдаад хоёр жил орчим болж байна. Тус холбоо өнөөдөр Олимпик хауст Монголын дасгалжуулагч, багш нарын цахим чуулганыг зохион байгууллаа. Чуулганд 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл болсон 70 гаруй багш дасгалжуулагч оролцов. Чуулганаар холбооны зүгээс хийж гүйцэтгэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, холбооны бүтэц, дүрмийн талаар хэлэлцлээ. Улмаар төлөөлөгчдөөс дэвшүүлсэн саналуудыг тусгасны үндсэн дээр холбооны дүрмээ батлахаар тогтов. Монголын мэргэжлийн дасгалжуулагч, багш нарын холбоо ирэх оны эхээр багш, дасгалжуулагч нарыг хамруулсан нэгдсэн чуулганаа хийж, холбооны удирдлагаа сонгохоор төлөвлөсөн байна.
Б.Жаргал