Монголын хөлбөмбөгийн шүүгчид Ази тивдээ төдийгүй, дэлхийн тавцанд өндрөөр үнэлэгдэж эхэлсэн. Тухайлбал, Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ, ОУХБХ-ны туслах шүүгч Э.Ариунболд нар Япон улсад болж буй 23 хүртэлх насныхны Азийн АШТ-ий урьдчилсан шатны "K" хэсгийн тоглолтуудыг дэнсэлж байна. Энэхүү нэр хүндтэй тэмцээнийг дэнсэлсэн анхны хөлбөмбөгийн монгол шүүгч болов.