Сэлэнгэ аймгийн баяр наадмын бөхийн барилдаан наймдугаар сарын 13-нд болоход аймгийн арслан Д.Төрболд түрүүлснээр хурц чимэг хүртэж, үзүүрлэсэн О.Төрбат аймгийн заан, тав давсан С.Одхүү аймгийн начин цолын болзол хангасан. Гэвч удаагүй МҮБХ-ноос дээрх бөхчүүдийг шинэ цолтойгоор нь эрэмбэд бүртгэхгүй гэж мэдэгдсэн билээ. Шалтгаан нь Онцгой комиссоос зөвшөөрөл аваагүй, Засаг дарга нь захирамж гаргаагүй байхад дур мэдэн барилдаан зохион байгуулсан гэдэг. Хуулиа зөрчсөн сэлэнгэчүүд дахин баяр наадмын бөхийн барилдаанаа зохион байгуулах гэнэ. Тус аймагт цол, чимэг олгох бөхийн барилдааныг ирэх сарын 12-нд зохион байгуулах хүсэлт гаргажээ.
Б.Жаргал