БНСУ-д дэлхийн тулааны урлаг, тулалдааны спортын 2023 оны залуучуудын ДАШТ-ийг зохион байгуулах орныг сонгон шалгаруулах хурал болж өндөрлөлөө. Уг хуралд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, эх орондоо тулааны урлагийн залуучуудын ДАШТ-ийг зохион байгуулах эрх авч чаджээ. Энэхүү тэмцээн тулааны спортын 14 төрөлд болох юм байна. Харин энэ үеэр үндэсний бөх, шагайн харваа, жеткундо үзүүлэх тоглолт болж орохоор болжээ. Мөн тоосго, банз хугалах, тулааны спортын дээд амжилт шинэчлэх зэрэг олон сонирхол татсан үзүүлэх тоглолт болох юм байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь Монгол улсад тулааны урлаг, тулалдааны спортыг үүсгэн байгуулсан гэдэг. Тус спортын зөвлөл нь дэлхийн 106 орныг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн гардан тулааны мастеруудын зөвлөлийн албан ёсны гишүүн юм. Харин Монголын тулааны урлаг, тулалдааны спортын зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд ерөнхийлөгчөөр нь М.Бөхбат, ерөнхий нарийн бичгийн даргаар Г.Дашдаваа, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар ажилладаг юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)