Монголын үндэсний бөхийн холбооноос өчигдөр дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдээлсэн. Үүний дараа МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав тайлбар хийлээ.
-МҮБХ-ноос наймдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 болон өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр бөхийн допингийн шинжилгээний хариуг өчигдөр хүлээн авсан. Ингэхэд шинжилгээ өгсөн 18 бөхийн дөрөв нь хориотой эмийн бодис хэрэглэсэн байна. Энэ мэдээ, материалыг өчигдөр 15 цагийн үед хүлээн авлаа. Журмынхаа дагуу эдгээр дөрвөн бөхөд хариуг албан ёсоор мэдэгдлээ.
10 хоногийн дотор дээрх бөхчүүд Б сорьцоо шинжилгээнд явуулах эсэхээ хэлэх байгаа.
Хэрэв энэ хугацаанд Б сорьцоо шинжилгээнд явуулахгүй гэвэл өмнөх шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн гэж тооцно. Ийм дүрэмтэй юм. Үүний дараа МҮБХ хариуцлага тооцох асуудлаа нягтлана.
МҮБХ-ны 2021 оны зургадугаар сар 12-нд болсон Цэцдийн зөвлөлийн баталсан дүрэмд допинг хэрэглэсэн бөхийг бүх төрлийн барилдаанд барилдах эрхийг дөрвөн жилээр хасна, мөнгөн торгууль оногдуулна гэсэн заалт оруулсан. Энэ хүрээнд хариуцлага тооцно. Үүнээс хойш допинг хэрэглэсэн бөхчүүдийн толгойг илэхгүй гэж ойлгож болно. Допингийн эсрэг үндэсний төвийн мэдээллийн сайт дээр допингтой холбоотой бүх мэдээлэл байдаг. Эндээс ямар эм бэлдмэл хориотой гэдгийг бөхчүүд харж болж байна.
Мөн Баяр наадмын өмнө Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо, МҮБХ-ноос бөхийн галууд дээр очиж сургалт зохион явуулж байгаа. Гарын авлагыг хүртэл бөхчүүдэд тараасан.
Мөн тодруулж хэлэхэд олон улсын допингийн эсрэг байгууллагын журам дээр допинг хэрэглэсэн тамирчин буруугаа хүлээн, ёс зүйн зөрчил гаргаагүй тохиолдолд хариуцлага тооцсон субьект хугацааг наашлуулж өршөөх заалт байдаг.
Тамирчдын бэртэл гэмтэлд хэрэглэсэн эм, тариа допингийн төрлийн бодисын жагсаалтад байвал Баяр наадмын өмнө Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны бөхийн салбар хороо, МҮБХ, ДЭҮБайгууллагаас "Допингийн хор хөнөөл, үр дагавар, хориглосон эм бэлдмэлийн жагсаал" зэргийн талаар бөхийн галууд дээр очиж сургалт зохион явуулдаг. Гарын авлагыг бөхчүүдэд тараадаг. Сүүлийн хоёр жил ковидын улмаас галууд дээр очихгүй галын ахлагч, багш нарт сургалт хийж гарын авлагыг тараасан. Мөн тодруулж хэлэхэд олон улсын допингийн эсрэг байгууллагын журам дээр допинг хэрэглэсэн тамирчин буруугаа хүлээн, ёс зүйн зөрчил гаргаагүй тохиолдолд хариуцлага тооцсон субьект хугацааг наашлуулж, өршөөх заалт байдаг. Тамирчдын бэртэл гэмтэлд хэрэглэсэн эм, тариа допингийн төрлийн бодисын жагсаалтад байвал допингийн шинжилгээ өгөхөөс өмнө, өгч байхдаа урьдчилсан мэдээлэлээ өгдөг журамтай. Энэ жил бөхчүүдээс тийм мэдээлэл өгөөгүй байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)