Өнгөрсөн наймдугаар сарын 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг өнөөдөр БНСУ-ын лабораториос Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагад бүрэн ирүүлсэн байна.
Шинжилгээгээр дөрвөн бөхөөс хоритой эмийн бодис илэрчээ.
Эдгээр бөх 14 хоногийн хугацаанд шинжилгээний В сорьцоо өгөх боломжтой бөгөөд үүний дараа допинг илэрсэн бөхийн нэрийг албан ёсоор зарлах юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)