Азербайжаны нийслэл Баку хотод жүдо бөхийн олимпын оноо олгох их дуулга тэмцээн ирэх сарын 5-7-нд болно. Энэ тэмцээнд манай улсаас 23 жүдоч хүч үзэхээ мэдүүлжээ. Тухайлбал, тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, 73 кг-д "Токио-2020" олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, О.Уранбаяр, 81 кг-д Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, Б.Тэнгис, -100 кг-д Б.Гончигсүрэн, О.Хангал, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар барилдана.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, С.Лхагвадулам, -78 кг Б.Эрдэнэт-Од, +78 кг А.Адъяасүрэн нар зодоглох юм. Монголын баг тамирчид тус тэмцээний өмнө Парисын их дуулгаас гурван медаль хүртсэн юм. Баг бүрэлдэхүүн Парисын их дуулгаас Туркийг зорьсон бөгөөд тэнд бэлтгэл сургуулилтаа хийгээд Бакугийн их дуулгад оролцох юм байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)