Аравдугаар сарын 28. 1882 оны энэ өдөр Жигоро Кано жүдо бөхийг үүсгэн байгуулсан түүхтэй. Энэ өдрийг Дэлхийн жүдогийн өдөр болгон 11 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэхүү баярт өдрийн гол агуулга нь жүдо бөхийг дэлхий даяар сурталчлан таниулах, улс орнуудын жүдо бөхийн боловсрол олгох олон арга хэмжээг зохион байгуулдаг юм.
Тэгвэл энэхүү баярт өдрөөр “Афин-2004” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар “Хөлс хөдөлмөрийн үнэ цэнэ” нэртэй номоо хэвлүүлж, уншигчдын гар дээр очиход бэлэн болжээ. Х.Цагаанбаатар аварга их спортод туулж өнгөрүүлсэн он удаан жилийн хосгүй бөгөөд ховор амжилтыг эмхэтгэжээ. Мөн түүний өдий зэргийн амжилтанд хүрэх гэж юу үзэж туулсныг зөвхөн энэхүү номноос харах боломжтой юм байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)