Хөлбөмбөгийн 23 хүртэлх насны Азийн АШТ-ий J хэсгийн тоглолт Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Эхний тоглолтондоо Тайландтай тэнцсэн Монголын шигшээ баг өнөөдөр Малайзын багийг 11:00 цагт талбайдаа хүлээн авах юм. Энэ тоглолтыг Монголын хөгжөөн дэмжигчид үзэх боломж бий. 50 хувийн дүүргэлттэйгээр зохион явуулах аж. Хэрэв манай залуус Малайзыг ялбал, хэсгээс гарах боломж байгаа билээ.
Б.Жаргал