Литва улсын Вильнюс хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ болж байна. Тэмцээнд 33 орны 790 тамирчин оролцож байгаа бол манай улсаас 17 тамирчин өрсөлдлөө. Өчигдөр тэмцээний ахмадын эрэгтэйчүүдийн 59 хүртэлх насны ангилалд И.Тэсхүү мөнгөн медаль хүртэв. И.Тэсхүү 105 кг-ын жинд цээжиндээ 165 кг-ыг шахсан байна. Тэрбээр тус тэмцээнд оролцсон Монголын багийн 11 дэх медальтан болсон бөгөөд манай пауэрлифтингийн тамирчид дөрвөн алт, долоон мөнгөн медаль хүртжээ.
Б.Жаргал