Серби улсын Белград хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Өчигдөр манай хоёр тамирчин дэлхийн рингэнд гарахад хоёул ялалт авлаа. Тэмцээний 60 кг-ын жинд О.Тулга, 48 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ нар ялсан байна. О.Тулга цааш Финландын боксчинтой тулалдах бол Г.Ган-Эрдэнэ Германы тамирчинтай өрсөлдөх юм. О.Тулга ДАШТ-д анх удаа өрсөлдөж байгаа бол Г.Ган-Эрдэнийн дөрөв дэх ДАШТ энэ юм.
Сэтгэгдэл (1)