Жүдо бөхийн олимп, ДАШТ-ий хошой аварга, Европын таван удаагийн алтан медальт, Чех улсын алдарт бөх Лукаш Крпалек манай оронд хүрэлцэн хүрээд цөөнгүй хонолоо. Булган аймагт евро стандартаар баригдах 1000 айлын орон сууцны санамж бичиг байгуулах ажлын хэсэгт багтаж, ийн монголд ирсэн байна. Лукаш Крпалек энд байх хугацаандаа олон ажил амжуулж, чөлөөт цагаа дурсамжтай сайхан өнгөрүүлжээ. Монголын жүдо бөхийн залуу тамирчдад өөрийн арга туршлагаас хуваалцаж, Монголын анхны мөсөн ордонтой танилцаж амжжээ. Мөн монголд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн нь сонирхолтой. Түүнд монгол дээл урлаж, айраг амсуулж, морин аялалд явуулж, загас бариулсан нь хамгийн сайхан дурсамж үлдээсэн нь лавтай.
Б.Жаргал