МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар өнөөдөр БШУЯ-нд зочилж, сайд Л.Энх-Амгалантай ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд спорт, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллах талаар санал солилцов. МҮОХ нь аймаг, дүүрэг бүрт Олимпын зөвлөлтэй. Үүгээрээ дамжуулан ерөнхий боловсролын сургууль бүрт олимпын танхим байгуулжээ. Уулзалтын үр дүнд биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх, дунд сургуулиудын олимпын танхимыг сайжруулах, биеийн тамирын багш бэлдэж буй тогтолцоог өөрчлөн шинэчлэх тал дээр БШУЯ, МҮОХ хамтран ажиллахаар боллоо.
Б.Жаргал