Серби улсын нийслэл Белград хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Тэмцээний эхний өдөр манай хоёр тамирчин рингэнд гарснаас 67 кг-ын жинд Цэргийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий алтан медальт Б.Чинзориг яллаа. Тэр дараагийн даваад олимп, ДАШТ-ий хүрэл медальт Италийн тамирчин Винченцо Манджакапретэй тулалдах юм. Харамсалтай нь Х.Энх-Амарын тэмцээн энэ хүрээд өндөрлөв. Тус тэмцээнийг Серби улсад ажиллаж, амьдарч буй монголчууд өргөнөөр хүрэлцэн ирж, монгол тамирчидаа үлгэрлэн дэмжжээ. 30 хүрэхгүй монгол хөгжөөн дэмжигч ирсэн гэхэд тэрхүү ордонд ёстой л "бут авч" байв. Монголын фанатуудын уухайн түрлэг дор ширэн бээлийтнүүд маань урамтай сайн тоглож байна.