Хөлбөмбөгийн 23 хүртэлх хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны J хэсгийн тоглолтууд Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Тэмцээний хоёр дахь тоглолт нөгөөдөр 11:00 цагт болох бөгөөд манай шигшээ баг Малайзтай учраа таарах юм. Тэд өмнө нь 2017 онд тоглоход Малайз 0:2-оор хожиж байв. Харин 2018 онд болсон нөхөрсөг тоглолтод 2:2-оор тэнцэж байлаа. Монголын шигшээ баг хэсгийн эхний тоглолтонд Тайландын хүчирхэг багтай 1:1-ээр тэнцсэн билээ.
Б.Жаргал