Хөлбөмбөгийн 23 хүртэлх насны Азийн АШТ-ий “J” хэсгийн эхний тоглолт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд боллоо. Хэсгийн хамгийн өндөр чансаатай баг болох Тайландтай манай шигшээ багийн залуус 1:1-ээр тэнцэж, "эвийн гэрээ" байгуулав. Уг тэмцээний эхний гоолыг зочин багаас оруулсан бол хоёрдугаар үед Монголын шигшээ багийн довтлогч Б.Балжинням (76 дахь минутад) айлын хаалгыг мялааснаар тэнцжээ. Манай багаас Тайландын хаалга руу долоон удаа цохилт гүйцэтгэхэд гурав нь хаалганы шон оносон юм. Монголын шигшээ баг 2017 онд Тайландын 23 хүртэлх насны багтай тоглоход 1:1-ээр тэнцэж байжээ.
Б.Жаргал