Монгол бөхийн өргөөнд үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ ирэх сарын 16-17-нд болно. 1964 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн тус тэмцээн 58 дахь жилдээ болох гэж байна. Тэмцээн өсвөр үеийнхний 16, 17, 18 насны ангилал, залуучуудын 19, 20 гэсэн хоёр насны ангилалд өрсөлдөөн болох юм. Энэхүү тэмцээнээс төрөн гарсан өнөө цагийн сайчууд гэвэл улсын аварга П.Бүрэнтөгс, арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Батмөнх, Н.Түвшинбаяр нарыг нэрлэж болно. Өнгөрсөн жилийн тус тэмцээнд 16 насны ангилалд Баянхонгорын О.Тамир, 17 насанд Хан-Уул дүүргийн С.Занданхүү, 18 насанд Увсын Г.Баянмөнх нар түрүүлж байв. Харин багийн дүнг Увс аймгийн хөвгүүд тэргүүлж байжээ.
Б.Жаргал