Дэвид Бекхэмийг спорт сонирхогчид бүгд мэднэ. Тэр хөлбөмбөгийн түүхэнд хамгийн алдартай тоглогчдын нэг. Тэгвэл Дэвид Бекхэм хэдхэн хоногийн өнө "Катар 2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий элчээр ажиллахаар болсон байна. Энэ хүрээнд Катарын аялал жуулчлал, спорт, соёл урлагийг сурталчлан таниулахаар 10 жилийн гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ хугацаанд тэрбээр 150 сая фунт стерлинг буюу 207 сая ам.доллар халааслах нь ээ.
Б.Жаргал