Сурагчдын шатрын дэлхийн аварга 12 настай Н.Содбилэгт Грек улсын Родес хотод зохион байгуулагдаж байгаа насанд хүрэгчдийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1700 рэйтингтэй ангилалд 8 өрөг тоглож 7.5 оноотой тэмцээнийг хошуучилж явна.
Уг ангилалд 4 тивийн 75 шатарчид оролцож оюун ухаанаа уралдуулж байгаа аж. Өнөө орой 20.00 цагт тэмцээний 9 дэх өрөг буюу сүүлийн өрөг эхэлнэ.