Литва улсын Вильнюс хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 22-31-нд болж байна. Тэмцээнд 33 орны 790 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 17 тамирчин хүч үзэхэд өнөөдөр манай улсын хоёр тамирчин медалийн тавцанд гарав. Тэмцээний мастер-2 ангиллын -120 кг-ын жинд Ц.Баярхүү 140 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртсэн бол мастер-1 ангиллын -120 кг-ын жинд А.Отгонбаяр 255 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртсэн байна. Пауэрлифтингийн ДАШТ хоёр дахь өдрөө болж байхад Монгоын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгөн медаль авчээ.
Б.Жаргал