Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од америкт суралцаж, их сургуулийн багаас тоглох урилга хүлээн авсан. Тэгвэл түүний араас улсын арслан Д.Ганхуягийн хүү Дөлгөөн АНУ-ыг зорьжээ. Тэд энэ мөчөөс эхлэн ISA академид хамт суралцах юм. Тэдний аавууд 1990-ээд оны үед сагсан бөмбөгийн талбайд тоглож явсан түүхтэй.