Литва улсын Вильнюс хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ болж байна. Тэмцээнд Монгол Улсаас 17 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд хоёр дахь өдөр манай улсын хоёр тамирчин мөнгөн медалийн тавцанд зогсов. Тэмцээний мастер-1 ангиллын 93 кг-ын жинд Э.Сүхбат цээжиндээ 220 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ. Энэ жинд Австри түрүүлж, Казахстан хүрэл медаль хүртлээ. Харин мастер-1 ангиллын 83 кг-ын жинд Д.Мөнхтуул 207 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртсэн байна. Пауэрлифтингийн ДАШТ хоёр дахь өдрөө үргэлжлэхэд Монголын баг тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль аваад байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)