Япон улсад спортын гимнастикийн ДАШТ болж байна. 50 дахь удаагийн тэмцээнд 59 орны 312 тамирчин өрсөлдөхөд ганцаарчилсан төрөлд ОХУ-ын Ангелина Мельникова алтан медаль хүртэв. Харин удаах байрт АНУ-ын Леанн Вонг, Кайла Ди Челло нар орлоо. Ангелина Мельникова Америк охидыг ардаа орхиод зогсохгүй, дэлхийн үнэмлэхүй аварга болсон хойд хөршийн гурав дахь гимнастикч болов. Нөгөөдөр тус тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн медальтнууд тодрох юм.