Чөлөөт бөхийн олимпын наадмын мөнгө, хүрэл медальт, дэлхийн болон Европын гурван удаагийн аварга, Азербайжаны шигшээ багийн ахлагч Хажи Алиев тамирчны замналаа үргэлжлүүлэх, эсвэл зодог тайлах талаар фэнүүдээсээ асуужээ. Үүнээс өмнө Азербайжаны бөхийн холбооноос инстаграм хуудсанд үүнтэй ижил төстэй судалгааг явуулж, 71:29 харьцаатай түүнийг тамирчны замналаа үргэлжлүүлэхийг дэмжигчид үзэв. Үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийн олонх нь түүнийг гурван жилийн дараа Парист буюу гурав дахь олимпдоо оролцохыг хүссэн бөгөөд Алиев энэ үед 33 настай байх юм. Тэрбээр энэ жил Токиогийн олимпийн наадмын финалд эзэн орны Такүто Отогүрод ялагдаж мөнгөн медаль хүртсэн бол таван жилийн өмнө Риогийн олимпод хүрэл медаль хүртсэн.
Б.Жаргал