Чех улсын Пильзен хотод 2016 оны пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн Л.Ганбаатарын мөнгөн медалийг өчигдөр нөхөн олголоо. Тэрбээр эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ жинд түрүүлсэн Казахстаны тамирчны допингийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Улмаар тус жинд мөнгөн медаль хүртсэн Украины тамирчин алт, Л.Ганбаатар мөнгөн медалиа нөхөж авлаа. Ингэснээр манай улсын тамирчин Л.Ганбаатар таван жилийн дараа амжилтаа үнэлүүлж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)