Хөлбөмбөгийн 23 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “J” хэсгийн гурван тоглолт манай улсын ногоон талбайд энэ сарын 25-31-нд болно. Тайланд, Малайз, Лаосын багийг нутагтаа хүлээн авсан манай шигшээ баг бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хангаж байна. Тэднийг туслах дасгалжуулагч З.Баттулга, Ц.Энхжаргал нар удирдан оролцоно. Ахлах дасгалжуулагч Япон улсын мэргэжилтэн эрүүл мэндийн шалтгааны улмаас нутаг буцжээ. Нүдний мэс ажилбарт яаралтай орох шаардлагатай болсон гэнэ.
Б.Жаргал