Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч асан Кирсан Николаевич Илюмжинов манай оронд айлчилсан байна. Түүнтэй МШХ-ны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга А.Энхтуул нар уулзжээ. Уулзалтын үеэр Кирсан Илюмжинов манай улсад шатрын спортыг улам хөгжүүлэх тал дээр дэмжихээ илэрхийлсэн юм байна. Түүнчлэн 20 жилийн өмнө Өмнөд Африкийн анхны Ерөнхийлөгч Нелсон Мандела агсаны хамтаар санаачилж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатрын спортоор хичээллүүлэх хөтөлбөр болон өөрийн санаачилсан орон нутагт шатрыг түгээн дэлгэрүүлэх төслийг танилцуулж, Монголын шатрын холбоонд эдгээр ажлуудад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Энэ үеэр МШХ-ны удирдлагууд Монголын эрэгтэй, эмэгтэй шилдэг шатарчдыг дэлхийд өрсөлдөхөд стратегийн хувьд дэмжлэг үзүүлэх боломжийн тухай ярилцаж, зөвшилцсөн байна.
Б.Жаргал