Дарханы автозамын үйл явцтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням тайлбар хийлээ.
Нэг зүйлийг тодорхой хэлье. Зам тээврийн сайд Халтар бол асуулт асууж, үг хэлэх үед зориуд гарч явж байна. Хамтарч ажиллахад үнэхээр хүндрэлтэй хүн. Ер нь Монгол Улсын Засгийн газрын болон УИХ-ын тухай хуулиар Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүд УИХ-д хүндэтгэлтэй хандах үүрэгтэй байдаг. Энэ зөвхөн нэг гишүүн, Байнгын хорооны асуудал биш юм.
Монголын босоо тэнхлэгтэй хамгийн том зам ажил гурван жил болж байна. Одоо болтол 50 хувьдаа хүрээгүй байна.
Үүгээр өдөрт таван мянга орчим тээврийн хэрэгсэл явдаг. Оргил үедээ 15 мянган тээврийн хэрэгсэл зорчдог. Баянчандмань-“Урьхан”, Хонгор-Баруун Хараа хүртэл “Үхлийн зам” байдаг. Анхнаасаа тендер сонгон шалгаруулахдаа чадваргүй, хүн хүчгүй, техник тоног төхөөрөмжгүй, туршлагагүй хятад компаниудад ажил өгсөн. Эндээс л мордохын хазгай гэдэг зүйл болсон. Өөрийн гэсэн техниктэй, инженер, техникийн ажилтантай компанийн ажил явдаг юм.
Хятад компани ерөнхий гүйцэтгэгчээр шалгараад, Монголын туслан гүйцэтгэгч компаниудаар хийлгэж байгаа ажил явдаггүй юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (8)