ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн дагуу зохион байгуулж буй “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ. Сургалтад 21 аймаг, есөн дүүргийн Олимпын зөвлөлийн 30 арга зүйч оролцож байна. Олимпын зөвлөл болон Олимпын танхимуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, арга зүйчдийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, биеийн тамирын хичээлийн чанар, үр дүнг дээшлүүлэх, сурагчдад олимпын боловсрол олгох ажлын агуулга, ач холбогдлыг шинэ түвшинд гаргахад чиглэсэн гэж ярьж байна. Семинарын үеэр спортын салбарын эрдэмтэн доктор, мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.