Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Халиун Болдбаатарын төрсөн өдөр өнөөдөр тохиож, тэр 50 нас хүрлээ. Тэрбээр Монголын спортын түүхэн дэх анхны хос гавьяат юм. Х.Болдбаатар гавьяат 1996, 1997 оны самбо бөхийн ДАШТ-д түрүүлж, гавьяат тамирчин болсон. Харин “Бээжин-2008” олимпын наадмаас түүний шавь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр алтан медаль хүртэж, Х.Болдбаатар гавьяат дасгалжуулагч болсон. Х.Болдбаатар нь “Барселона-1992”, “Атланта-1996” олимпын наадмын шагналт байр, “Бангкок-1998” Азийн наадмын аварга юм. Тэрбээр өдгөө жүдо бөхийн үндэсний шигшээ багийг ахалж буй бөгөөд "Токио-2020" олимпын наадмаас шавь нар нь нэг мөнгө, хоёр хүрэл медальтай ирсэн билээ.
Б.Жаргал