Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны “Багахангай марафон-2021” УАШТ болж өндөрлөлөө. Ес дэх удаагийн тэмцээнд хамгийн ахмад настай нь 78 настай Б.Болд бол хамгийн залуу нь 19 настай тамирчин байв. Тэмцээнд 25 багийн 160 гаруй тамирчин 10, 5х10, 50, км-ын зайд хурд сориход 10 км-ын зайын эмэгтэйчүүдэд Г.Хишигсайхан, эрэгтэйчүүдэд Д.Гантулга, 5х10 буухиа гүйлтэд “Хилчин” спорт хороо, 50 км-ын зайн эмэгтэйчүүдийн ангилалд Б.Номин-Эрдэнэ, эрэгтэйчүүдэд Г.Бат-Эрдэнэ нар алтан медаль хүртжээ. Харин багийн дүнгээр Булган аймгийн баг тэргүүлсэн байна.
Б.Жаргал