Манай оронд хөлбөмбөгийн 23 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны гурван тоглолт болох билээ. Энэ тоглолтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд хөлбөмбөг сонирхогч Д.Цэрэнбаатар дөрвөн хүний хамт Монголын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах ногоон байгууламжийг сайн дураараа цэвэрлэжээ. Д.Цэрэнбаатар гуай “Урт хугацааны дараа шигшээ багийнхаа тоглолтыг эх орондоо үзнэ гэхээс маш их догдолж байна. Олон улсын тэмцээний үеэр жижиг зүйлсээс ч Монгол улсын нэр төр яригдах учраас бүх зүйл нүүрээ угаасан хүүхэд шиг цэмцгэр, гялалзаж байх ёстой. Тиймээс миний бие энэ ажлыг сайн дураараа хийж байгаа юм” гэлээ. Тэмцээний хуваарийг танилцуулбал, энэ сарын 25-ны 11:00 цагт Монгол: Тайланд, энэ сарын 28-ны 11:00 цагт Монгол:Малайз, энэ сарын 31-нд Монгол:Лаос тоглоно.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)