Монголын бодибилдинг, фитнессийн холбооны “Монголын мистер” тэмцээн өнгөрсөн ням гаригт болсон. Энэ тэмцээний ахмадын ангилалд “Erdenet Gold” клубын тамирчин С.Жаргалсайхан мөнгөн медаль хүртжээ. Өдгөө 58 настай С.Жаргалсайхан нь Монголын бодибилдинг, фитнессийн спортын анхдагч.
Тэрбээр тус холбооны анхны тэмцээн буюу 1990 онд болсон “Монголын сайхан залуу” тэмцээнд өрсөлдөж, дөрөвдүгээр байрт орж байв. Тэрхүү тэмцээн тухай үед Монголын хүүхдийн ордонд болж байжээ. Энэ тэмцээн дараа жилээс нэрээ өөрчилж, одоогийн “Монголын мистер” болсон түүхтэй.
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)