ОУОХ-ны өвлийн спортын тамирчдын комисст олимпын наадмын биатлоны таван удаагийн аварга, домогт тамирчин Мартен Фуркад нэр дэвшжээ. Энэ сонгууль 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмын үеэр болох бөгөөд уг наадамд оролцох тамирчид санал өгөх юм.
Түүнтэй олимпын аварга, уулын цанын нэрт тамирчин Фрида Хансдоттер өрсөлдөх нь. Тэднээс гадна өвлийн спортын 15 тамирчин энэ сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн байна. Эдгээр нэр дэвшсэн 17 тамирчинаас ердөө хоёр нь тамирчдын комисст орох боломжтой билээ.
Б.Жаргал