Грекий Родес хотод шатрын сонирхогчдын ДАШТ өчигдөр эхэллээ. Тэмцээнд манай улсаас Н.Содбилэг, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, М.Мандухай, Б.Тэнүүнболд, Б.Халиун нар эх орноо төлөөлөн өрсөлдөж байна. Тус тэмцээнд 30 гаруй орны шатарчид оюун ухаанаа уралдуулж байгаа юм. Монголын багийн бүрэлдэхүүнд хамгийн туршлагатай нь ФИДЕ мастер Б.Халиун юм. Тэрбээр 2019 оны тус тэмцээний аварга билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)