Литва улсын Вильнюс хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 22-31-нд болно. Тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч З.Буяннэмэх, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга нарын удирдлага дор 17 тамирчин өрсөлдөхөөр өчигдөр хилийн дээс алхав.
Монголын багийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга Б.Алтангэрэл, Б.Чимэдцэрэн, Д.Түмэнжаргал болон Д.Түвшинтөгс, Б.Үүрцайх, И.Тэсхүү, Ш.Бат-Эрдэнэ, Ш.Пэрэнлэй, Б.Гансүх, Б.Дөлгөөн, Д.Мөнхтуул, Э.Сүхбат, Д.Ууганбаяр, Л.Бархасбаатар, А.Отгонбаяр, П.Хангал, Ц.Баярхүү нар өрсөлдөнө.
Б.Жаргал