Францын нийслэл Парис хотод жүдо бөхийн их дуулга өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. “Токио-2020” зуны олимпын наадмаас хойш болж буй анхны их дуулга энэ юм. Тэмцээнд 48 орны 300 (эрэгтэй 177, эмэгтэй 133) жүдоч хүч үзсэн бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, гавьяат тамирчин М.Бундмаа дасгалжуулагчийн удирдлага дор 23 тамирчин зодоглов. Энэхүү тэмцээнд манай гурван бөх медалийн тавцанд гарсан бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, 81 кг-д Г.Болор-Очир, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртлээ. Гурван жилийн дараа зуны олимпын наадам болох Парисын дэвжээнд Монголын жүдо бөхийн холбоо залуу бүрэлдэхүүнээ илгээжээ.
Б.Жаргал